БИДНИЙ ТУХАЙ

САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД МЭРГЭШЛИЙН

ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Монгол Улсын эрчим хүчний салбарын дээд боловсролтой мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг, эрх олгох, түүнийг төрийн эрх бүхий байгууллагаас баталгаажуулж, хяналт тавихтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Мэргэжилтэн гэдэгт эрчим хүчний салбарын инженер, эдийн засагч, төсөвчид хамаарна.
  2. Монгол Улсын эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар, түвшин, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, бүтээл, туршлагыг үнэлэх, тэдний ажил үйлчилгээний чанарт тавих шаардлага, гүйцэтгэлийг хянах, үр дүнг тооцох ажпыг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үндэслэлийг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино. Мэргэшлийн зэрэг нь цаашид мэргэжпээрээ аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх /лиценз/ олгох үндэслэл болно.
  3. Мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох, сунгах, цуцлах ажиллагааг удирдах, түүнд хяналт тавих ажлыг Эрчим хүчний яам, Шинжпэх ухаан технологийн их сургуулийн хамтарсан “Салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох” орон тооны бус Зөвлөл (Цаашид Зөвлөл гэнэ ) эрхэлнэ.
  4. Эрчим хүчний салбарын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд, иргэд тухайн зэрэглэлтэй мэргэжилтний гаргасан алдааг Зөвлөлд тухай бүр мэдээлж байна. Энэ нь мэргэжилтний зэргийг олгох, сунгах, цуцлах үндэслэл болно.
  5. Дээд боловсролтой инженерийн зэрэг нь мэргэшсэн ба зөвлөх, төсөвчний зэрэг нь мэргэшсэн ба тэргүүлэх гэсэн шатлалтай байна. Мэргэшсэн зэрэг нь дотроо шатлалтай байж болно.
  1. Мэргэжил дээшлүүлэх, зэрэг олгох, сунгах ажиллагаатай холбогдсон Зөвлөлийн шийдвэрийг ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль хэрэгжүүлнэ.
  2. Зэрэгтэй мэргэжилтнүүдийн шалгаруулалтын материал, мэдээлэл бусад холбогдох баримт бичгийг сургууль дээр хадгална.

Хоёр. Зэрэг горилогчид тавих шаардлага

  1. Горилогч нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:

•    Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль

төгсөж дээд (бакалавр, магистр, боловсролын доктор) боловсрол эзэмшсэн

байна.

  •  Мэргэшсэн зэрэг горилогч нь бакалаврын дээд боловсрол эзэмшсэнээс хойш 10-аас доошгүй, магистр зэрэг хамгаалснаас хойш 8-аас доошгүй жил мэргэжлээрээ тасралтгүй ажилласан үүнээс 5-аас доошгүй жилийг нь үйлдвэрлэл дээр ажиллаж, 3-аас доошгүй ажил үйлдвэрлэлд нэвтрүүлж, баталгаажуулсан байна. Дээд боловсролтой мэргэжилтэн нь техникум төгсөөд ажиллаж байсан бол түүний ажилласан жилийг эрхэлж байсан ажпын байдлаас нь хамааруулж комисс тогтооно.
  •  Зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилогч нь заавал мэргэшсэн зэрэгтэй байх бөгөөд мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс мэргэшсэн зэрэг авсан болон тухайн салбарын мэргэжлээр боловсролын докторын зэрэг хамгаалснаас хойш 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байна. Төсөвчний тэргүүлэх зэрэг горилогч нь мэргэшсэн зэрэг авснаас хойш 3-аас доошгүй жил төсвийн ажил эрхэлсэн байна.
  •  Бүтээл нь мэргэжил дээшлүүлэх талаар зөвлөлөөс баталсан журамд заасан шаардлагыг хангасан байна.
  •  Зөвлөл горилогчийн бүтээлийг хянан магадлах явцад бүтээлээ худал мэдүүлэх, эсвэл бусдын бүтээлийг буруу баталгаажуулсан байдал илэрвэл буруутай этгээдэд зэрэг олгохоос түдгэлзэх, урьд авсан зэргийг нь бууруулах эсвэл хүчингүй болгоно.
  •  Мэргэжлийн болон ёс зүйн зохих шаардлагыг хангасан байна.
  •  Горилогч нь тухайн мэргэшсэн чиглэлээрээ салбарын холбогдолтой нэгээс доошгүй улсын стандарт, бусад норм, нормативын баримт бичгийг заавал боловсруулсан байна.
  •  Зэрэг горилогч нь Зөвлөлөөс зэрэг олгох үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон төлбөрийг төлсөн байна.

Гурав . Зэрэг горилох хүсэлт гаргах

  1.  Зэрэг горилогч нь дараах баримт, бичгүүдийг бүрдүүлж зарласан хугацаанд багтаан Зөвлөлд илрүүлнэ.

Үүнд:

  •  Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл;
  •  Анкет (3x4 хэмжээний 1 хувь зураг);
  •  Ажил байдлын тодорхойлолт;
  •  Дипломын хуулбар (баталгаажуулсан);
  •  Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, бусад баримтууд;
  •  Бүтээлийн тайлан, жагсаалт (загварын дагуу гаргаж, баталгаажуулсан);
  •  Шалгаруулалтын төлбөрийн баримт.
  1.  Зэрэг горилогч нь ажил байдлын тодорхойлолтыг ажиллаж буй байгууллагаасаа авсан байна. Шаардлагатай бол холбогдох бусад байгууллага тодорхойлолт гаргаж болно.
  2. Бүтээлийн тайланг ажиллаж буй байгууллага болон зөвлөх зэрэгтэй 2-оос доошгүй мэргэжилтэн хянаж баталгаажуулсан байна. Тайланд бүтээлийн фото зураг, нүүр хуудас, гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргана.
    1. Горилогч нь онцгой бүтээл         гаргасан    тохиолдолд     горилогчийн бичгээр

тавьсан хүсэлтийг үндэслэн     энэ журмын 2.1-д заасан хугацааг Зөвлөл

хэлэлцэж багасгаж болно.

    1. Дараах тохиолдлуудад зөвлөх зэрэг          горилогчийн    бичгээр уламжилсан

хүсэлтийг үндэслэн Зөвлөл     хэлэлцэж   мэргэжпийн    шалгалтаас чөлөөлж

болно. Үүнд:

  •  Мэргэжпийн дагуу дагнаж 25 жилээс дээш хугацаагаар тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан;
  •  Онцгой бүтээл гаргасан (төсөл, хөтөлбөр, ном, хууль эрх зүйн акт, норм, норматив удирдан боловсруулсж, хэрэгжүүлсэн г.м);
  •  Мэргэжлийн чиглэлээр боловсролын болон шинжпэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

Дөрөв. Зэрэг олгох шалгаруулалтын ажиллагаа

  1. Зөвлөл нь шалгаруулалтыг мэргэжилтнүүдийн мэдлэгийн түвшин, мэргэшлийн ур чадварыг шалгалтаар, бүтээл, туршлагыг тодорхойлолт, бүтээлийн тайланг зохих журмын дагуу магадлан шалгах замаар тодорхойлно.
  2.  Шалгалт нь мэргэшсэн зэрэг горилогчид нэг, зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилогчид хоёр үе шаттайгаар явагдана. Үүнд:
  •  Нэгдугээр шат. Мэргэжпийн шалгалт (Шалгалтын комисс тусгайлан боловсруулж хэвлүүлсэн номноос шалгалтын өдөр танхимд 50 асуултыг сонгоно.)
  •  Хоёрдугаар шат. Төгсөлтийн ажлын хамгаалалт. Төгсөлтийн ажпын хамгаалалтанд техник технологийн шийдэл, зураг, төсөл, судалгааны ажлын тайлан, төсөвт экспертиз хийх ажпууд орж болно.
  1. Зэрэг горилогч нь мэргэжпийн шалгалтад авбал зохих нийт онооны 85 ба түүнээс дээш хувийг авбал тэнцсэнд тооцно.
  2. Зөвлөх инженерийн гүйцэтгэх судалгааны ажпын сэдвийг сургалт эхлэхээс 2-оос доошгүй сарын өмнө зөвлөлөөр хэлэлцэн баталж зарласан байна. Зөвлөх инженерийн зэрэг горилогч нь зөвхөн батлагдсан сэдвээс сонгож судалгааны ажпыг гүйцэтгэх ба нэг сэдвийг 2-оос дээш горилогч сонгохгүй.
  3.  Шалгаруулалтын хоёрдугаар шатанд орж буй зөвлөх зэрэг горилогч нь Зөвлөлөөс зөвшөөрсөн сэдвээр, батлагдсан зааврын дагуу төгсөлтийн ажил бичиж, тэргүүлэх зэрэг горилогч төсөвчин нь комиссоос сонгосон төсөвт экспертиз хийж дүгнэлт гаргах замаар төгсөлтийн ажил гүйцэтгэх ба зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй тус бүр 2 мэргэжилтэн буюу эрдэмтдээс шүүмж, санал авч мэргэжпийн шалгалтын комисст хамгаална. Энэ шатанд комисс нь горилогчийн бүтээл, туршлагыг мөн үнэлж нэгтгэн, 85 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно.
  4. Мэргэжлийн шалгалт, төгсөлтийн ажпын хамгаалалтыг Зөвлөлөөс томилсон комисс авна. Шалгалтын комисс болон зэрэг горилогч нь батлагдсан шалгалтын журмыг баримтлана
  1. Шалгалтын комисс нь горилогчийн шалгалтын дүн, бүтээл, туршлагад

үндэслэн зэрэг олгох саналаа Зөвлөлд оруулна.

Тав. Зэргийг сунгах, цуцлах

  1. Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн 3 жил тутамд сунгуулах ба 2 удаа сунгуулаад 3 дахь удаагаа хугацаагүй болно, зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэн 5 жил тутам 1 удаа зэргээ сунгаж баталгаажуулна.
  2. Зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтний зэргийг хоёр удаа сунгах ба хоёр дахь сунгалтаас гэрчилгээнд хугацаа заахгүй. Зэргээ сунгуулах хүсэлтийг (өргөдөл) энэ хугацаанд хийсэн ажпын болон мэргэжил дээшлүүлсэн талаарх тайлан, тодорхойлолтын хамт зөвлөлд бичгээр ирүүлнэ.
  3. Зэргээ сунгуулах тохиолдолд тайлан хамгаалалт, шалгаруулалтад 85 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлвэл зэргийг сунгах саналыг комисс Зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.
  4. Дараах тохиолдлуудад Зөвлөл хэлэлцэж зэргийг бууруулах, эсвэл цуцлах шийдвэр гаргаж болно. Үүнд:
  •  Зэргээ бууруулах, эсвэл цуцлуулах хүсэлтийг өөрөө гаргасан;
  •  Тайлант хугацаанд мэргэшсэн чиглэлээрээ ажил үйлчилгээ явуулаагүй;
  •  Шалгаруулалтанд хугацаандаа ороогүй;
  •  Шалгаруулалтанд тэнцээгүй;
  •  Ёс зүйн доголдол гаргасан;
  •  Мэргэжпийн алдаа дутагдал гаргасныг эрх бүхий байгууллага тогтоосон;
  •  Гэмт хэрэгт шийтгүүлсэн.

Зургаа. Зэрэгтэй мэргэжилтний эрх

  1. Зэрэгтэй мэргэжилтэн нь Зөвлөлөөс баталсан загвар бүхий гэрчилгээ, хувийн тэмдэгтэй байна. Гэрчилгээ, тэмдэгт эзэмшигчийн нэр, бүртгэлийн дугаар, зэргийн хүчинтэй байх хугацааг заана. Гэрчилгээнд тухайн зэргийг шаардсан ажил үйлчилгээг зааж өгнө. Тэмдгийн эх загварын дардсын нэг хувийг зөвлөл болон хяналтын байгууллагад хадгалуулсан байна.
  2. Зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэн нь зөвхөн өөрөө гүйцэтгэсэн, оролцсон эсвэл удирдсан, хянаж зөвлөсөн ажлын гүйцэтгэлийн тайлан, дүгнэлт, техникийн акт, баримт бичиг, зураг төсөл, экспертиз зэрэгт гарын үсэг зурж хувийн тэмдгээ дарна.
  3. Мэргэшлийн зэрэг авсан мэргэжилтнүүд нь нэгдэж аж ахуйн нэгжийн аль нэг хэлбэрээр зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж болох бөгөөд тэгэхдээ бүрэлдэхүүндээ нэгээс доошгүй зөвлөх болон тэргүүлэх мэргэжилтэнтэй байна. Тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэн нь төсөв зохиохын зэрэгцээ бусдын зохиосон төсвийг шалгаж баталгаажуулах, экспертиз хийх эрх эдэлнэ. Мэргэшсэн мэргэжилтэн нь бие даан экспертиз хийхгүй боловч тэргүүлэх мэргэжилтний удирдлаган дор уг ажилд оролцож болно.
  4. Мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжпээрээ ажиллах нөхцөлд “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 51.1-р зүйл болон “Эрчим хүчний салбарын хамт /тариф/-ын хэлэлцээр”-ийн 3.14-р зүйлд заасны дагуу Зөвлөх болон тэргүүлэх мэргэжилтэн 15, мэргэшсэн мэргэжилтэн 10 хувь хүртэл зэргийн нэмэгдлийг тухайн байгууллага Хамтын гэрээндээ тусгасны үндсэн дээр бүтээлийн тайланг нь үндэслэн өгч болно.
  5.  Зэрэг олгох болон зэргээ сунгуулах шалгаруулалтад хүндэтгэх шалтгааны улмаас орж чадаагүй бол уг шалтгааныг нотолсон баримт бичгийг бүрдүүлж Зөвлөлд өгч шийдвэрлүүлнэ.
  6.  Шалгуулагч нь шалгаруулалтын талаарх гомдол, саналаа Зөвлөлд бичгээр тавьж шийдвэрлүүлнэ.
  7.  Шалгуулагч нь шалгалтад тэнцээгүй бол нэг жилээс доошгүй хугацааны дараа шалгалтыг дахин өгөх хүсэлтийг зөвлөлд бичгээр тавьж шийдүүлнэ.

Долоо. Зэрэгтэй мэргэжилтний үүрэг, хариуцлага

    1.  Зэрэгтэй мэргэжилтэн нь ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, норм стандарт, журам, зааврын дагуу техник технологийн зохих түвшинд, хариуцлагатай, чанартай, ашиг сонирхлын зөрчилгүйгээр гүйцэтгэнэ.
    2.  Зэрэгтэй мэргэжилтнүүд нь өөрийн бие дааж болон удирдан хийлгэсэн, зөвлөж, хянаж баталгаажуулсан ажпын үр дүн, чанарыг бүрэн хариуцах ба өөрийн буруугаас учирсан хохирол, хариуцлагыг холбогдох хуулийн дагуу хүлээнэ.
    3. Зэргээ цуцлуулсан мэргэжилтэн Зөвлөлд хувийн тэмдэг, гэрчилгээгээ хураалгана.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ