ЗАРЛАЛ
Мэргэшсэн инженерийн сургалтын бүртгэл
Мэргэшсэн инженерийн сургалт нь Ковид-19 цар тахлын улмаас завсардсан, эрчим хүчний хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны улирлын онцлогоос хамаарч зохион байгуулагдсан сургалтанд инженерүүдээ хамруулж чадахгүй байгаа байгууллагуудаас ирүүлсэн санал, ЭХ-ний зураг төсөл зохиогчдын холбоо, эрчим хүчний барилга угсралтын холбоодын ирүүлсэн хүсэлт зэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Мэргэшлийн зэрэг олгох зөвлөл” авч хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 3 долоо хоногийн хугацаатайгаар мэргэшсэн инженерийн сургалтыг дахин зохион байгуулах шийдвэр гаргасан. Иймд тухайн сургалтанд хамрагдах хүсэлтэй инженерүүдийг бүртгэж эхэллээ.
Бүртгэл: 2022 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл https://surgalt.pes.edu.mn/ гэсэн хаягаар бүртгэнэ. Файл оруулах хэсэгт дараах материалуудыг нэгтгэж, нэг “PDF” файл үүсгэн өөрийн нэрээр хадгалж оруулсан байх зайлшгүй шаардлагатай. Үүнд:
- Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил олгогчийн албан бичиг (суралцуулах шаардлагатай байгаа талаар) ;
- Ажил байдлын тодорхойлолт (захирлын албан тодорхойлолтоор баталгаажсан);
- Дипломын хуулбар;
- Бүтээлийн жагсаалт
Санамж:
- Материал дутуу байвал хүсэлт авахгүй
- Шалгалтанд тэнцээгүй бол төлбөрийг буцаан олгохгүй.
- Хамрагдах инженерийн тоо хязгаартай. Сургалтын төлбөр 1500000 төгрөг.
Холбоо барих утас: 11 325931