Мэдээ

Мэргэшсэн инженерийн сургалтын бүртгэл

Эрчим хүчний сайдын 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 126 тоот тушаалаар батлагдсан зэрэг олгох журмыг үндэслэн “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг горилох инженерүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сургалт 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхлэх тул байгууллагаасаа журамд заагдсан шаардлагуудыг хангасан, сургалтанд хамруулах саналтай инженерүүдээ бүртгүүлнэ үү. Магистр зэрэгтэй бол давуу тал болно. Сургалтын төлбөр: 1,500,000 төгрөг.

Бүртгэл 2023 оны 09 дүгээр сарын 11-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл https://surgalt.pes.edu.mn/ гэсэн хаягаар бүртгэнэ. Файл оруулах хэсэгт дараах материалуудыг нэгтгэж, нэг “PDF” файл үүсгэн өөрийн нэрээр /латин үсгээр/ хадгалж оруулсан байх зайлшгүй шаардлагатай. Үүнд:

  • Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил олгогчийн албан бичиг (суралцуулах шаардлагатай байгаа талаар)
  • Ажил байдлын тодорхойлолт (захирлын албан тодорхойлолтоор баталгаажсан)
  • Дипломын хуулбар
  • Бүтээлийн жагсаалт

Бүртгэлийн хураамж 10500 төгрөгийг вэб сайт дахь дансаар төлсөн тохиолдолд онлайн бүртгэл баталгаажна.

Жич: “Онлайн системд ажиллах бүртгүүлэх заавар, зөвлөмж”-тэй сайтар танилцсаны дараа маягтуудыг  бөглөхийг анхаарна уу. Онлайн системээр хүлээн авсан, шаардлага хангасан материалыг хянан шалгаж, “Салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөл“-д танилцуулан, суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг  шийдвэрлүүлнэ.

Холбоо барих утас: 11 325931

admin

9-р сар. 11, 2023, 3:06 p.m.