Сургалт

Эрчим хүчний аудиторын эрх олгох сургалт

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ 2020-11

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Эрчим хүчний аудитор бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль болон Барилга, архитектурын сургууль хамтран зохион байгуулна. Сургалт “Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудитор” болон “Барилгын эрчим хүчний аудитор” гэсэн 2 чиглэлээр явагдах ба заавал үзэх үндсэн хичээл ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр 2020.11.17-20-ны хооронд, мэргэшүүлэх чиглэлийн сургалтууд 2020.11.23-27-ны тус тусын сургууль дээр зохион байгуулагдана.

Засгийн газрын холбогдох журмын дагуу тус сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд шаардлагатай материалыг бүрдүүлж, 2020 оны 11-р сарын 11-ны өдрийг дуустал холбогдох ажилтнуудад бүртгүүлнэ үү:

 

А. Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудитор (цахилгаан, дулаан): https://surgalt.pes.edu.mn/ онлайн портал дахь “Эрчим хүчний аудитор”-ын сургалтад бүртгүүлэх. ШУТИС-ЭХС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан Г.Алтансувд (99131650, suvdaa@must.edu.mn).

 

Б. Барилгын эрчим хүчний аудитор: бүрдүүлэх материалыг нэг PDF файл болгон Имэйлээр явуулж бүртгүүлэх. ШУТИС-БАС-ийн багш Ч.Наранцацрал (91115015, tsatsral.must@gmail.com)

 

Бүрдүүлэх материал:

  1. Сургалтад бүртгүүлэх өргөдөл (өргөдлийн загварыг татаж авах.xlsx)
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар (8 ба түүнээс дээш жил ажилласныг нотлох);
  3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  4. Цээж зураг 2 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, нэгийг өргөдөлд наах);
  5. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);
  6. Дээд боловсролын дипломын хуулбар;
  7. Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх гэрчилгээний хуулбар;
  8. ЭХ-ний хэмнэлт, үр ашигтай холбоотой хийсэн ажил, бүтээлийн жагсаалт.

 

Сургалтад бүртгүүлэх өргөдөл: http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=6kebu2k7ut

Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөр: http://ecc.erc.gov.mn/mn/m/attender-auditor

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, холбогдох журмууд: http://ecc.erc.gov.mn/mn/m/28